horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гэмт хэрэг хийх төлөвлөгөөг нь хиймэл оюун илрүүлжээ

post-img

АНУ-ын Флорида мужийн оршин суугч 21 настай эмэгтэйг салсан найз залуу нь хөнөөх гэж байсныг ChatGPT аюулгүй байдлын системээрээ илрүүлсэн байна. Энэ хэргийн талаар “Palm Beach Post” сонин шүүхийн хавтаст хэргээс эш татан бичжээ.

Түүнээс үзвэл “Goldman Sachs” компанийн ажилтан, 25 настай Даррен Шида Жоу гэгч өмнө нь үерхэж байсан найз бүсгүйгээ хулгайлах, хүчиндэх, хөнөөх төлөвлөгөөгөө чаат ботоор дэлгэрэнгүй бичиж байжээ. Түүнийг нь “OpenAI” компанийн аюулгүй байдлын систем илрүүлж, бичиж байсан зүйлүүдийг нь шалгаад, уг мэдээллийг Холбооны мөрдөх товчоо, орон нутгийн Цагдаагийн газарт өгсөн байна.

Мөрдөгч түүнийг “Гэмт хэрэг үйлдэх бодитой төлөвлөгөө байна” гэж үзэн, тэр даруй Жоуг баривчилжээ. Тэрбээр гэм буруугаа хүлээсэн аж. Найз бүсгүйгээсээ салсны дараа түүн рүү байнга утасдаж, өөр өөр дугаар, аккаунтаас залгаж, мессеж бичиж байжээ.   

Шүүх Жоуд 8 жил тэнсэн харгалзах ял оноож, 2 жил цахим гав зүүлгэх ял оноосон байна. Мөн хуучин найз бүсгүйтэйгээ уулзах, галт зэвсэг эзэмшихийг хориглов. Болсон явдлын дараа “Goldman Sachs” компани Жоуг ажлаас нь халжээ.   

Үүний өмнө Бразилд нэгэн эрэгтэй хүүгээ хөнөөхөөр төлөвлөж байсныг “ChatGPT” илрүүлж байв. 

0/1000