horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

1 л түүхий сүүнд 1000 төгрөгийн урамшуулал өгнө 

post-img

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг өнөөдөр ЗГ шинэчлэн баталлаа. Мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 3 дугаар сарын 31 хүртэл нийлүүлсэн түүхий сүүний хэмжээгээр тооцож, 1 литр тутамд 1000 төгрөг олгох юм. 

Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр тасалж, дараа сарынхаа 1-10-ны хооронд ХХААХҮЯ-ны урамшууллын цахим систем буюу tus.mofa.gov.mn-д илгээх шаардлагатай. Хүсэлт ирүүлээгүй тохиолдолд урамшуулал бодогдохгүй.

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2020 онд 1300 фермер, аж ахуйн нэгж 5 сая литр сүү нийлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 2400 фермер 19.6 сая литр сүү нийлүүлдэг болоод байна. Анх 3 аймаг сүү нийлүүлдэг байсан бол эдүгээ 13 болж нэмэгджээ.

Сургуулиудад хэрэгжүүлж буй “Сүү” хөтөлбөрийг Засгийн газар ирэх онд үргэлжлүүлнэ. Үүний төсвийг сүүний урамшуулалтай адилхан ирэх оны төсөвт бүрэн тусгана. 

0/1000