horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээг бүрэн хангана

post-img

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургацын урьдчилсан блансыг танилцуулав. Монгол Улс энэ хавар 370 мян.га-д тариалалт хийснээс 318 мян.га-д улаанбуудай, 13 мян.га-д төмс, 14 мян.га-д хүнсний ногоо, 90 мян.га-д ногоон тэжээл, 94 мян.га-д тосны ургамал тарьжээ.

Хаврын тариалалтаас эхлээд Засгийн газар газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулж, түлшээр таслахгүй байх, 140 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр анхаарсан.

Үүний үр дүнд 555.3 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 220 мянган тонн хүнсний ногоо, 50 мянган тонн тосны ургамал, 200 мянган тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан бланс гарчээ. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангах боломжтой. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад өнөө жил 200 гаруй мянган тонн улаанбуудай илүү тарьжээ.

0/1000