horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Тусгай хамгаалалттай газар нутгийн эдийн засгийн өгөөжийг судалжээ

post-img

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хамтран, улсын тусгай хамгаалалттай газар нутаг /УТХГН/-аас байгалийн аялал жуулчлал, ой, мал аж ахуй, газар тариалан, ундны ус болон уул уурхай зэрэг зургаан салбарт үзүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тооцсон судалгаа хийжээ. Уг судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг өнөөдөр COP17-гийн үеэр танилцуулав.

Судалгааны үр дүнд тулгуурлан тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалахын өгөөжийг эдийн засгийн бодит үнэ цэнээр тодорхойлох, цаашдын бодлого, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тогтоох боломж бүрдэж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг “Тусгай хамгаалалттай газар нутгийг зөвхөн хамгаалалтын бүс бус, усны нөөц, хүнс, аялал жуулчлал, мал аж ахуй, экосистемийн үйлчилгээгээр дамжуулан эдийн засгийн үнэ цэн бүтээдэг үндэсний хэмжээний хөрөнгө хэмээн үнэлэх нь байгаль хамгааллын бодлогыг эдийн засгийн шийдвэртэй уялдуулахад чухал ач холбогдолтой” гэж онцлов.

Байгаль хамгаалах тухай ойлголт нь тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах асуудалтай нягт холбоотой. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, үндэсний хэмжээний байгаль хамгааллын зорилтуудыг бодит хэрэгжилтэд хүргэхэд чухал хувь энэ судалгаа нь чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

0/1000