horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Албан тушаалаа урвуулан ашигласан даргад ял оноолоо

post-img

Г.Ууганбаяр нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа … хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, иргэн Э.Д, өөрийн хамаарал бүхий этгээд Ц, тус хэлтэст жолоочоор ажиллаж байсан Ч.Д нарыг ажилд авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Мөн Ц, Ч.Д, Э.Д нарыг 2023 оны 7-р сараас эхлэн, харуул буюу төрийн үйлчилгээний үндсэн ажилтнаар ажиллуулах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Ингээд Г.Ууганбаяр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусад давуу байдал бий болгосон хэрэгт унажээ. Дээрх хүмүүст олгосон цалинг улсын төсөвөөс гаргасан. Тиймээс улсын төсөвт 65,5 сая төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруудав.

Энэ хэрэгт нь прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026.08.25-нд уг хэргийг хэлэлцээд, Ч.Д, Э.Д нарыг харуулаар ажиллуулсныг нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Ингээд түүнд нийтийн албанд 4 жил ажиллах эрх хасах, 1 жил 6 сар зорчих эрх хязгаарлах ял оногдууллаа.

Г.Ууганбаяр улсын төсөвт учруулсан мөнгөн хохирлоо шүүх хурлын өмнө барагдуулсан аж. Ингэхдээ 37,8 сая төгрөг илүү төлжээ. Үүнийг Төрийн сангаас буцаан гаргаж, түүнд олгуулахаар шүүх шийдвэрлэлээ.

0/1000