Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Италийн Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам хамтран өнөөдөр “Тэсвэртэй байдлыг бэхжүүлэх байгальд суурилсан шийдлүүд” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлт, ган, усны хомсдол, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад байгальд суурилсан шийдэл (NbS)-ийг дэд бүтэц, газар ашиглалт, усны менежменттэй уялдуулах боломжийг хэлэлцэв.
Энэ үеэр Монголын “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” (NbS4SI)-ыг танилцуулж, Италийн NbS-IA санаачилгатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан байна. Хоёр улсын Засгийн газар байгальд суурилсан шийдэл гаргаж, хамтран ажиллахаар хамтарсан мэдэгдэл гаргав. Үүнийгээ өнөөдөр танилцууллаа.
Монголын NbS4SII санаачилга 2030 он гэхэд 40-50 улсад байгальд суурилсан шийдлээ хүргэнэ. Үүнийг дэд бүтцийн төлөвлөлт, улсын хөрөнгө оруулалт, зохицуулалт болон худалдан авах үйл явцад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


