horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол Улсын хүн ам 3.6 саяд хүрлээ

post-img

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор Монгол Улсын хүн ам 3.6 саяд хүрсэн байна. 2020 онд манай улс хүн амаа тоолсон. Үүнээс хойш хүн ам жилд дунджаар 1.4 хувиар өсжээ. Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг 2025 оны 10-р сарын 15-наас 12-р сарын 15-ны хооронд зохион байгуулсан.

Манай улсын иргэдийн 3.5 сая орчим нь эх орондоо 6 сар ба түүнээс дээш хугацаагаар оршин суужээ. Үүнээс 3.4 сая нь Монгол Улсын иргэн. Манай улсад 6 сараас дээш хугацаагаар оршин суусан гадаадын 35.400 иргэн байв. Тэгвэл аль ч улсын харьяалалгүй 18 хүн байна. Тэгвэл Монгол Улсын 201 мянган иргэн гадаадад 6 сараас дээш хугацаанд оршин суугаа байгаа ажээ.

Монгол Улс 1918 онд хүн амаа анх удаа тоолжээ. Үүнээс хойш нийт 11 удаа үндсэн тооллого, 2 удаа завсрын тооллого зохион байгуулсан байна. Эдгээр тооллогын дүнгээс харвал, сүүлийн 100 гаруй жилд Монгол Улсын хүн ам 6 дахин өсжээ.

Манай хүн ам 2010-2020 онд 542.2 мянган хүнээр өссөн нь 1 жилд дунджаар 2.2% гэсэн үг. 2020-2025 онд жилд дунджаар 1.4%-иар өсөж, 292.9 мянган хүнээр нэмэгджээ.

1990-ээд оны эхэн үеэс хойш монголчууд хүүхэд төрүүлэх нь цөөрсөн ч 2006 оноос эргээд нэмэгдсэн юм. 2014 онд 83 мянгаад хүүхэд мэндэлсэн. Энэ нь хамгийн олон хүүхэд төрсөн он байв.

0/1000