Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Н.Ганибал: АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн
- 2026/08/27

- 3 цаг 16 минутын өмнө

- 3 мин уншина

Ардчилсан нам 7 хоног бүрийн Пүрэв гарагт хийдэг 4:11 мэдээллийн цагаараа өнөөдөр үнийн асуудлыг хөндлөө.

Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал:

-Яагаад өнөөдөр шатахуун хомсдов. Яагаад үнэ огцом өсөв. Засгийн газрын алдаатай буруу бодлого. Шатахууны 45 хоногийн нөөцөө яаж зөв зарцуулах вэ гэдэг бодлого тооцоо гаргадаг салбарын яам, салбарын сайд нь буруу тооцоо гаргасан нь өнөөдрийн нөхцөл байдалд оруулчихлаа. Наадмын дараа 10 хоног амарсан. Засгийн газар нь ард иргэдээ “Яв, хотоо чөлөөл. Шатахуун хангалттай хүрэлцэнэ” гэдэг марзан мэдэгдэл хийсэн. Машинаар 500 км явахад нэг машин 14 хоногийн нөөцийг хэрэглэнэ. 1000-аас дээш км явахад нэг сар хэрэглэх шатахуун зарцуулна гэсэн үг. Шатахуунаа тасалдуулахгүй байх боломж байсан уу гэвэл байсан.

Засгийн газрын сайд нар онгоц хөлөглөөд, наадам хэссэн. Ард иргэдээ наадам хэсээд бай гэдэг уриалгыг сайд Г.Дамдинням нь хийсэн. Үүний үр дүнд шатахуун тасалдаж, үнэ нь өссөн. Магадгүй энэ нь Засгийн газар шатахууны үнийг өсгөх гэсэн бодлого байсан юм болов уу гэдэг хардлага төрж байгаа. Энгийн математик аргачлалаар шатахууны нөөцөө тооцсон бол өнөөдөр ийм хүнд байдалд орохгүй байсан болов уу.

Монголын төр өнөөдөр сүртэй, хүчтэй рийл хийсэн сүр Данзан даргатай боллоо.

Ард нь ард түмний амьдрал доройтож байна. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд дор хаяж 500 мянган төгрөгийн зардал гарч байна. Үүнийг хэрэглээний зээл авч шийдэж байна. Цалин нь өрхийн орлогод нь хүрэхгүй байгаа учраас зээл хэрэгцээ боллоо. Төрийн бодлого буруу байна. Нэг сайдын марзан ярианаас болоод элгээрээ хэвтэж байна.

Хөдөөд малчид гүний худгаас малаа услах бензингүй болсон. Амралтаараа хөдөө очсон хүмүүс колонкийг нь хоосолсон. Одоо хүүхдээ сургуульд хүргэж өгье гэхэд мотоциклдоо хийх бензингүй болсон.

Монголбанк 7 дугаар сард “Инфляц 13 хувь боллоо” гээд бодлогын хүүгээ өсгөсөн. Бодлогын хүүгийн өсөлт 8 дугаар сард нөлөөлнө. Ийм ч учраас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн. Нэг сайдын гаргасан алдаа Монгол Улсын бүх хүний зовлон болж байна. Дээрээс нь Засгийн газарт ажиллах чадамж алга. Энэ Засгийн газарт байгаа энэ олон салбарын сайд хэрэггүй, тэвчиж болох зардлыг хасах зохицуулалтыг 2026 оны төсвийн тодотголоор оруулж ирж чадсангүй.

Монголбанкны зарласнаар төсвийн алдагдал 2.4 их наяд боллоо гэж байна. 2026 оны төсвийг анхнаасаа алдагдалтай баталсан. Дээрээс нь инфляцын нөлөөгөөр төсвийн алдагдал улам өсөж байна.

Манай дарга нар ард түмэндээ үнэнээ хэлдэг болмоор байна.

Үнэнээ хэлээд ард иргэдтэйгээ нийлээд шийдлээ гаргадаг болмоор байна. Бүх шатахуунаа дуусгачихаад одоо татан авалт болохгүй байна гэж яриад нефть импортлогч компаниа буруутгаж байгаа. Зарим нэг нефть импортлогч компани хэт даварсан. Монгол төрийн бодлогын дээр гараад асуудлаа Засгийн газарт тулгадаг байдал ч анзаарагдаж байна. Энэ бүхэн Засгийн бодлого буруу байна гэдгийг л харуулж байна.

- Шинэ
- Хандалттай