horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Засгийн газрыг огцруулах саналаа АН парламентад өргөн барихаар болжээ

post-img

“УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн” гэж Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт ээлжит бусаар хуралдаад, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэг зарчмын шийдэлд хүрч, 68 гишүүн нь бүгд дэмжсэн тухай мэдээлэл гараад байгаа.

Үүнд Н.Ганибал “Албан ёсны мэдээлэл биш байх. Ардын намд ч, Ардчилсан намд ч  эх орныхоо төлөө,  зөв бодлогын төлөө явдаг улстөрчид байгаа. Тэр хүмүүс энэ Засгийн газар ажиллаж чадахгүй байгаа гэдгээ ярих байх. Чуулганаар манай бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина. Тэр үеэр хэлэлцүүлгүүд явна. Ер нь Монгол Улсаа зөв болгоё, зөв бодлого хэрэгжүүлдэг Засгийн газартай болъё гэж байгаа улстөрчид нийлээд, Засгийн газраа огцруулах байх” гэсэн хариулт өглөө.

0/1000