Шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штаб өнөөдөр /2026.08.27/ 14:00 цагаас хуралдав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням орон нутагт бензин, дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг бүх ШТС-д даалгалаа. Саванд шатахуун олгохгүй гэсэн өмнөх шийдвэрээ үүгээр цуцалж байна.
Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймгийн ШТС-уудад АИ92 авах гэсэн жолооч нарын дараалал урт байгаа аж. Эдгээр аймагт шатахуун нэн даруй нийлүүлэхээр болжээ. Мөн уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц яаралтай бүрдүүлэхийг уг хурлаас үүрэг болгов.
8 дугаар сарын 1-27-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор ОХУ-аас 51.605 тонн АИ92 автобензин оруулж иржээ. Өнөөдөр 2.580 тонн АИ92 бензин хойд хөршөөс авсан байна.

