horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Үндэсний геологийн албанд орохоор нэр дэвшсэн хүн илт ашиг сонирхлын зөрчилтэй байжээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 8 дугаар сарын 17-21-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 389 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 269-г нь хянан шийдвэрлэсэн тухайгаа мэдээллээ. Одоо 120 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Үндэсний геологийн албаны холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа тогтоож, холбогдох албан тушаалтанд нь мэдэгджээ.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 92 гомдол, мэдээллийг АТГ хүлээн авч шалгажээ. Үүнээс 16-г нь хянан шийдвэрлэсэн аж. Эрүүгийн хуулийн 22.1, 22.10-т заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 этгээдэд холбогдох үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

0/1000