horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 42.8 км зам тавилаа

post-img

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлд авто зам тавьж буй. Үүний 42.8 километрийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хүнд даацын машин нүүрс тээвэрлэдэг. Тиймээс авто замын даацыг хүнд ачаатай машин явахаар тооцжээ. Үлдсэн замыг 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг Засгийн газраас холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Энэ замын нээлтэд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат, Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын засаг дарга нар оролцлоо.

Тэд энэ үеэр Гашуунсухайт хилийн боомтоор импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материал нэвтрүүлэх, тээвэр ложистикийн үйл ажиллагааг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, бодлогын түвшинд анхаарч ажиллах талаар хэлэлцлээ.

0/1000