“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбар Ховд аймгийг эрчим хүчээр хангадаг. 110/35/6 кВ-ын Мянгад дэд станц өвөлд бэлтгэн, их засвар хийж байна. Үүнтэй холбогдуулан 8 дугаар сарын 28-ны 06:00-20:00 цагийн хооронд Ховд аймгийн сумдын, 8 дугаар сарын 29-ний 06:00-20:00 цагийн хооронд Ховд аймгийн төв болон бусад сумын цахилгааныг хязгаарлана.
Ховд аймгийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэвэр, бохир усны станцуудыг нөөц үүсгүүр, мотороо асаахыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбар анхааруулжээ.
Үүний дараа тус аймгийн төв болон сумдад хэсэгчилсэн урсгал засвар хийнэ. Дахин хоногоор цахилгаан таслахгүй юм байна.

