Л.Н-ийн жолоодож явсан машины янданд өвс хуримтлагдсаны улмаас 2024 оны 10 дугаар сарын 11-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарчээ. Уг түймэрт 1 хүн амиа алдаж, 81.1 га талбай шатаж, байгаль орчинд 2 тэрбум төгрөг, бусдад 739 сая төгрөг, түймэр унтраах зардалд 13 сая төгрөг, шууд бусаар нийт 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Дорнод аймгийн Прокурорын газраас
уг хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026.08.21-нд энэ хэргийг хэлэлцэн, Л.Н-ийг “Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэх ял оноож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар , шийтгэлээ.
Байгаль орчинд учруулсан 2 тэрбум төгрөгийн хохирлын 2 хувьтай тэнцэх хэмжээний буюу 40.9 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд, амиа алдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99 сая төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.3 сая төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн, агаар хуурайшсан цаг хугацааг хэлдэг. Энэ нь жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10 хүртэл тохиодог.

