Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр ЦЕГ-ын удирдлагуудтай уулзсан. Тэрээр улсын хэмжээнд хууль бус ашигт малтмал олборлогчидтой тэмцэх ажлыг эрчимжүүлж, түүнтэй хамтран ажилласан албан тушаалтныг дотоод хяналт шалгалтаар тогтоож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг үүрэгджээ.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, хурандаа Баатарын Оюутболд 2026.04.06-нд Экологийн цагдаагийн албаны даргаар томилогдсон. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд уг албан тушаалд тавьсан ч 4 сарын дараа чөлөөллөө.
Б.Оюутболд 2020-2022 онд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, 2022-2024 онд нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд газрын дарга, 2024 оны 1-12 дугаар сар хүртэл ТЦА-ны дарга, 2024 оны 12 дугаар сараас 2026.04.05 хүртэл ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны даргаар ажиллаж байв.

