Ашигт малтмал, газрын тосны газар, “Пайд пайпер” ХХК хамтран Benzin.mn аппликэйшн бүтээж, гар утасны “App Store”-д тавилаа. Жолооч нар эндээс шатахуун түгээх станцуудын байршил, шатахуун олгох тухай мэдээллийг харах боломжтой.
Уг платформыг цаашид АМГТ-ны газар болон “Пайд пайпер” ХХК-ийн хамтран хөгжүүлж байгаа Benzin.mn аппликейшны эхний хувилбар App Store-д байршиж, иргэд шатахуун түгээх станцуудын байршил болон олголтын мэдээллийг харах боломжтой боллоо.

Уг платформыг цаашид LIVE камертай болгож, ШТС-д оочир дугаар хэр байгааг харах, аль ШТС хэр шатахуунтай байгааг мэдэх боломж бүрдүүлэх юм байна. Шаардлагатай үед уг апп-аар шатахуунтай холбоотой зарим асуудлыг шуурхай зохицуулах нэгдсэн систем болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.


