horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тегеран Ормузын хоолойгоор хөлөг онгоц явуулах нөхцөлтэй жагсаалт боловсруулж эхэлжээ

post-img

Ирантай холбоотой дайны дипломат хэлэлцээ Ормузын хоолойн далайн тээврийг хэвийн болгох асуудалд төвлөрч эхэлжээ. Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани Тегеранд айлчилж, Ираны удирдлагуудтай уулзах үеэрээ олон улсын далайгаар усан онгоц чөлөөтэй зорчих зарчмыг сэргээх шаардлагатайг онцолсон байна.

Үүний дараа Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи Ормузын хоолойгоор хөлөг онгоцны хөдөлгөөнийг сэргээх нөхцөл бүхий жагсаалтыг Тегеран боловсруулж эхэлснийг мэдэгджээ.

Ормузын хоолой нь Дэлхийн усан замын хамгийн чухал маршрутын нэг. Дайны өмнө Дэлхийн газрын тосны ойролцоогоор тавны нэг нь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг байв. Хэдийгээр АНУ-ын тал “Усан замыг аюулгүй болгосон” гэж мэдэгдэж байгаа ч Иранаас ирж болзошгүй эрсдэлийн улмаас олон улсын худалдааны хөлөг онгоцнууд ердийнхөөс цөөн явж байна.

Дипломат хүчин чармайлт амжилттай болсон тохиолдолд Ормузын хоолой дахин бүрэн нээгдэнэ. Энэ нь Дэлхийн газрын тосны зах зээл болон олон улсын худалдаанд чухал нөлөө үзүүлэх төлөвтэй.

Эх сурвалж: Reuters

0/1000