horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гашуунсухайт-Ганцмод хооронд тавьж буй төмөр замын гүүрний тулгуурийг босгож дуусжээ

post-img

Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнуулан төмөр зам тавьж байгаа. Уг замын зарим хэсэгт гүүр тавьж байгаа юм. Уг гүүрийг нийт 291 тулгуураар тулна. Эдгээр тулгуурыг бүгдийг нь тавьж дуусжээ.

Үүнтэй холбогдуулан Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, Төмөр замын газрын дарга Б.Артур, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат нар өнөөдөр тэнд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар хил дамнуулан төмөр зам тавих ажлын 49,27 хувийг гүйцэтгээд байна. 2382 шон суурь, 291 доод хөндлөн нуруу, 594 дам нуруу үйлдвэрлэж, 296 дам нурууг угсарлаа.

Одоо уг талбайд 889 инженер, техникийн ажилтан 327 машин, механизмтайгаар ажиллаж байна. Уг төмөр замыг 2027 оны 4 дүгээр сард ашиглалтад оруулж, галт тэрэг явуулж туршихаар төлөвлөжээ.

Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нэг жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж, экспортын орлого 2 дахин нэмэгдэнэ. Улсын төсвийн орлого 1.5 тэрбум ам.доллароор өсөж, шинээр 200 байнгын, 800 түр ажлын байр бий болох ажээ.

0/1000