horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хамтын санхүүжилтийг татварын бодлогоор дэмжих шаардлагатай

post-img

Краудфандинг буюу хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр платформ мөнгөн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэхэд ямар зөвшөөрөл авах зэрэг хэд хэдэн зохицуулалтыг хэлэлцлээ. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоог хязгаарлах асуудлыг хөндөж, хувьцааны бүртгэлийг цахимжуулах санал ч гаргасан байна. Түүнчлэн ажилтны цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалтыг уян хатан болгох санал ч ААН-үүдийн төлөөллөөс гарлаа.


Хамтын санхүүжилтийн платформын үндсэн үүрэг нь хөрөнгө оруулагч болон санхүүжилт хүссэн бизнесийг холбох. Тиймээс платформ өөрөө төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах бус, зөвшөөрөлтэй банк, төлбөрийн байгууллагаар дамжуулан мөнгөн хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх боломжийг нээх санал гаргалаа. Мөн хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтээр хөрөнгө босгосон компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог 50-аар хязгаарлах нь краудфандингийн үндсэн зарчимтай зөрчилдөж болзошгүй гэж үзлээ. Гэхдээ хамтын санхүүжилтийн гол давуу тал нь олон хүн бага дүнгээр оролцох боломж юм.


Платформ болон улсын бүртгэлийн системийг уялдуулж, тоон гарын үсгээр хөрөнгө оруулагчийн эзэмшлийг баталгаажуулах саналыг ярилаа. Ингэхдээ ажилтны цалин, урамшууллыг амжилттай татсан хөрөнгө, төслийн тоотой ямар ч байдлаар уялдуулахыг хориглосон зохицуулалтыг эргэн харах аж.
Харин ажилтан төсөл хэрэгжүүлэгчээс хувийн ашиг хүртэх, тодорхой төсөлд давуу байдал бий болгох ашиг сонирхлын зөрчлийг тодорхой хориглох нь илүү оновчтой гэж үзэж байна. Ингэснээр хөрөнгө босгогч талд санхүүжилтийн шинэ эх үүсвэр, иргэдэд бага дүнгээр хөрөнгө оруулах шинэ боломж бий болгох юи.
Мөн зах зээлийн эрсдэлийг хэт хатуу хориглохгүйгээр тодорхой хяналт, ил тод байдлаар зохицуулах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр санал болгож байна.
Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцсон иргэн, ААН-ийн төлөөлөл, татварын бодлогоор дэмжих агуулгыг хуульд заавал тусгах шаардлагатайг онцолж байна.

0/1000