Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилд сонгон судлах хичээлээ 8-р сарын 24-нөөс 9-р сарын 9-ний өдрүүдэд сонгоно. Хичээлээ сургууль тус бүрийн системээр сонгох юм.
Тиймээс сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвлөлдөн, 2026–2027 оны хичээлийн жилийн турш судлах хичээлээ сонгоорой.
Нийт 16 сонгон судлах хичээлээс:
- 10 дугаар анги – 4 хичээл
- 11 дүгээр анги – 3 хичээл
- 12 дугаар анги – 3 хичээл сонгоно.
Системд сонголтоо баталгаажуулсан тохиолдолд хичээлийн жилийн турш сонгосон хичээлээ солих боломжгүй.
Дараах 16 хичээлээс сонголтоо хийнэ:
1.Англи хэл
2.Биологи
3.Бизнес судлал
4.Газар зүй
5.Дизайн зураг зүй
6.Математик
7.Механик ба электроник
8.Монгол хэл, бичиг
9.Мэдээллийн технологи
10.Нийгэм судлал
11.Орос хэл
12.Түүх
13.Уран зохиол
14.Физик
15.Хими
16.Хувцасны загвар зохион бүтээлт


2026-08-31 03:48:24
Нийгэм Англи хэл Монгол хэл
2026-08-31 03:41:41
англи хэл