horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АМГТГ: “Шунхлай”, “Петровис”-ын бензин стандарт шаардлага хангаж байна

post-img

АМГТГ октан хэмжигч зөөврийн багажаар “Шунхлай”, “Петровис” компанийн ШТС-иудаас санамсаргүй байдлаар сонгож, шатахуун түгээдэг хошуунаас нь дээж авч шинжилжээ. Шинжилгээгээр АИ92 авто бензиний октаны хэмжээ 91-91.1 , АИ95 авто бензиний октаны хэмжээ 93.6-96.1 байж, стандарт шаардлагыг хангаж байна. Зөөврийн октан хэмжигч багаж нь +- хоёр зөрүүтэй байх нь хэвийн үзүүлэлт аж.

Түүнчлэн октаны хэмжээг тодорхойлохдоо шатахуун хадгалж буй сав, хадгалсан хугацаа, гадна орчны нөлөө зэргээс шалтгаалан, хэмжилтийн хариу өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг. Иймээс иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас хийж буй шинжилгээний дүнд итгэлтэй байж болно гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

0/1000
Хэн бэ

Битгий хуцааа

bataa

hudla huiwaldan

чонос

хөдөө бидний авч байгаа нь октандаа хүрэхгүй муу нь юм бна л даа аймгийн төвүүдэд байдаг жин хэмжүүр гэдэг байгуулалга бдаг бил үү тэр байгуулалга нь хэмжиж чаддаг бол бүх кодонкуудаа хэмжээд гаргах завгүй амьтад бдаг уу