horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нийслэлийн 34 сургуульд “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллана

post-img

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн сургуулиудад хүүхэд хамгаалагч цагдаа ажиллуулахаар боллоо. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурах эрхтэй. Үүнд хүүхэд хамгаалагч цагдаа туслах юм байна.

Энэ цагдаа 9 дүгээр сарын 1-нээс эхлэн, нийслэлийн ерөнхий боловсролын 34 сургуульд ажиллана. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 34 ахмад ажилтныг хүүхэд хамгаалагч цагдаагаар авчээ. Сургууль, түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлтэй цэг, орц, гарцыг энэ цагдаа нар хяналтад авах ажээ. Тэд сургуулийн ойр тойрны замын хөдөлгөөнд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулах юм байна.

Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авна.

0/1000