horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машин онхолдож, хүн хавчуулагджээ

post-img

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн Тэрэгт гэдэг газар өчигдөр суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, 1 хүн хавчуулагдсан осол гарлаа. Энэ тухай дуудлагыг 8-р сарын 31-ний 07:58 цагт аврагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн албан хаагчдыг очиход, Орхон аймгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн  “Toyota Alphard” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, иргэн С/37 настай, эмэгтэй/-ийн баруун гар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан аж. Түүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

0/1000