horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

200 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

post-img

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт өнөөдөр 200 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ цэцэрлэгийг барьжээ. Хүүхдэд зориулсан өрөө, танхимтай энэ цэцэрлэг өнөөдөр үүдээ нээж, багачуудаа хүлээж авав.

Үүгээр тус сумын цэцэрлэгийн хүртээмж сайжран, нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөрч, багш, ажилтнуудын ажлын ачаалал багасжээ. Үр дүнд нь сургалтын чанар сайжирна гэж тус аймгийнхан үзэж байна.

0/1000