horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Оросын пуужин, дроны цохилтод өртсөн 4 хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ

post-img

Украины нийслэл Киев болон ойр орчмын бүс нутагт Оросын цэргүүд 6 дахь өдрөө цохилт өгч байна. Уг цохилтын улмаас хамгийн сүүлд Киев мужийн Бориспиль хотод 4 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан байна.

Киев мужийн захирагч Тимур Ткаченко 9 дүгээр сарын 1-ний өглөө хийсэн мэдэгдэлдээ “Бориспильд шөнийн турш үргэлжилсэн Оросын пуужин, нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас 4 хүн амиа алдсан” гэж мэдээллээ. Шархадсан 13 хүний дунд 2 хүүхэд байгаа аж. Тэдэнд бүгдэд нь эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Цохилтын улмаас Бориспильд 5 давхар орон сууц, дэлгүүр, хувийн орон сууцууд, автомашинууд, аж ахуйн нэгж болон үйлчилгээний барилга гэмтсэн байна. Онцгой байдлын албаныхан 48 хүнийг нүүлгэн шилжүүлж, нуранги дороос 2 хүнийг аварчээ.

Өнөө өглөө Украины нийслэл болон ойролцоох бүсүүдэд агаарын түгшүүрийн дохио олон удаа дуугарчээ. Оросын агаарын цохилт зөвхөн Бориспилиэр хязгаарлагдаагүй аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Киев хотод 8 хүн амиа алдаж, 5 хүн шархаджээ. Тэдний дунд хүүхдүүд байгаа аж. Хотын хэд хэдэн хэсэгт гал гарч, иргэдийн өдөр тутмын амьдралд ноцтой хүндрэл үүсжээ.

0/1000