Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

21 сургууль хотхоны бага сургуультай боллоо

21 сургууль хотхоны бага сургуультай боллоо

Улаанбаатар хот дахь төр, хувийн өмчийн цэцэрлэгийн зориулалттай зарим барилгыг өнөө жил бага сургууль болгон ашиглаж эхэллээ. Тухайлбал: Утга зохиол, урлагийн дээд сургуулийн байрыг бага сургууль болгон тохижуулж, 48 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдыг оруулав. 4 дүгээр сургуулийн харьяа хотхоны бага сургуульд Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны 1 дүгээр ангийн 190 хүүхэд, 16 дугаар сургуулийн харьяа хотхоны бага сургуульд “Хангай” хотхон орчмын 1, 2 дугаар ангийн 350 хүүхэд явж байна.

Ийм аргаар олон хотхонд бага сургууль байгуулахаар Боловсролын сайд шийдсэн юм. Үүний дагуу байгуулсан хотхоны бага сургуулийн 1-2 дугаар ангид 9000 гаруй сурагч сурч байна.

Хотхонуудад шинээр нээж буй бага сургуулиудыг нийслэлийн хөрөнгөөр тоног төхөөрөмж, ухаалаг самбар суурилуулж, сандал, ширээтэй болгожээ. Хотхоны бага сургуулиуд:

  • Хан-Уул дүүрэгт 52, 32, 130, 186, 18, 163 дугаар сургуулийн харьяа хотхоны бага сургууль,
  • Баянзүрх дүүрэгт 69, 133, 14, 48, 44 дүгээр сургуулийн харьяа хотхоны бага сургууль,
  • Баянгол дүүрэгт “Оюуны ундраа”, “Эрдмийн өргөө”, 73 дугаар сургуулийн харьяа хотхоны бага сургууль,
  • Сүхбаатар дүүрэгт 4, 16, “Эрдмийн хөтөч” сургуулийн харьяа хотхоны бага сургууль,
  • Сонгинохайрхан дүүрэгт 154, 12, “Хөгжил” сургуулийн харьяа хотхоны бага сургууль
0/1000