horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Apple” шинэ iPhone загвараа 9 дүгээр сарын 9-нд танилцуулна

post-img

“Apple” компани шинэ iPhone загваруудаа есдүгээр сарын 9-нд танилцуулах тусгай арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээ нь “Surprise and shine” буюу “Гэнэтийн бэлэг, гэрэлтэх мөч” гэсэн уриатай бөгөөд “Apple Park” дахь “Steve Jobs Theater”-т болно. Арга хэмжээг “Apple”-ийн цахим хуудас, “Apple” TV болон YouTube Live-ээр шууд дамжуулах юм.

Энэ удаагийн танилцуулга нь “Apple”-ийн хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь Жон Тернус есдүгээр сарын 1-нээс “Apple”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авч, шинэ удирдлагын үеийн анхны томоохон бүтээгдэхүүний танилцуулгыг удирдах гэж байна.

Эвхэгддэг iPhone гарч ирэх үү?

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн их анхаарал татаж буй хүлээлт нь Apple анхны эвхэгддэг iPhone-оо танилцуулах эсэх асуудал юм.

Ройтерс агентлагийн мэдээлснээр “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүний танилцуулгаар хамгийн сүүлийн үеийн iPhone цувралыг танилцуулахын зэрэгцээ анхны эвхэгддэг iPhone-оо үзүүлэх боломжтой байна. Шинэ төхөөрөмж нь дэлгэцийн хэмжээгээр iPad mini-тэй ойролцоо байх тухай таамаг ч гарчээ.

Хэрэв эвхэгддэг iPhone албан ёсоор худалдаанд гарвал “Apple” нь “Samsung” зэрэг үйлдвэрлэгчдийн давамгайлж буй эвхэгддэг ухаалаг гар утасны зах зээлд шууд өрсөлдөх болно. Шинэ төрлийн төхөөрөмж нь “Apple”-д илүү өндөр үнээр бүтээгдэхүүн борлуулах, улмаар ашигт ажиллагаагаа нэмэх боломж олгоно гэж шинжээчид үзэж байна. Ройтерсийн мэдээлснээр “Apple” 2027 он гэхэд 17 саяас дээш эвхэгддэг төхөөрөмж нийлүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.

0/1000