horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлт боллоо

post-img

Киргизийн нийслэл Бишкек хотноо болж буй Дэлхийн нүүдэлчдийн наадам даваа гарагт нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан тэргүүтэй олон улсын удирдагчид оролцлоо.

Монгол Улсын багийн тугийг Улсын заан Д.Анар залжээ.

Наадмын нээлтийн ёслол наймдугаар сарын 31-нд болсон бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн зохион байгуулагджээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг дээд хэмжээний уулзалтад оролцсон ч Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтийн ёслолд оролцоогүй байна. Киргизийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэрбээр Төвөдийн бүс нутагт болсон үер, хөрсний гулгалттай холбоотойгоор нээлтийн ёслолоос татгалзжээ.

Дэлхийн нүүдэлчдийн наадам нь Төв Азийн нүүдэлчин ард түмэн, тэр дундаа түрэг угсаатны уламжлалт спорт, соёлд төвлөрсөн олон улсын спорт, соёлын наадам юм.

Энэ удаагийн зургаа дахь удаагийн наадамд 104 орны тамирчид бүртгүүлсэн талаар зохион байгуулагчид мэдээлжээ. Дэлхийн нүүдэлчдийн наадам анх 2014 онд зохион байгуулагдсан байна. Наадмын хөтөлбөрт морин харваа, бөх болон Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт оюуны тоглоомууд багтжээ.

Нээлтийн ёслолын үеэр үндэсний хөгжмийн тоглолт, урлагийн үзүүлбэр, мөн Олимпын наадамтай төстэй үндэсний багуудын жагсаал зохион байгуулагдсан байна.

Түүнчлэн нээлтийн ёслолд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Беларусийн удирдагч Александр Лукашенко нар оролцжээ.

Ийнхүү дэлхийн 100 гаруй орны тамирчдыг нэгтгэсэн Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Бишкек хотод эхэлж, Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёлын өвийг олон улсад сурталчилж байна.

0/1000