Ховд аймгийн иргэн А.Н фэйсбүүкээр 2023 оны 4 дүгээр сарын 5-нд нэгэн охины фэйсбүүк рүү чаат бичин, дуудаж уулзжээ. Тэр тухайн охины эмзэг байдлыг нь далимдуулж, 4-10 дугаар сар хүртэл бусдад биеийг нь үнэлүүлж, мөнгөнөөс нь авдаг болсон байна.
Хүн худалдсан энэ хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (Насанд хүрээгүй хүүхдийг биеийг нь үнэлүүлж, хүн худалдсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

