horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дэлхийн шатрын олимпиадад их мастер Б.Мөнгөнтуул 11 дэх удаагаа оролцоно

post-img

Дэлхийн шатрын 46-р олимпиад 9 дүгээр сарын 15-27-нд Узбекистан улсын Самарканд хотод болно. Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг 21 дэх удаагаа оролцох гэж байна. Манай багийн бүрэлдэхүүнд багтсан шатарчдаас энэ тэмцээнд хамгийн олон удаа оролцож байгаа нь их мастер Б.Мөнгөнтуул. Тэр Дэлхийн шатрын олимпиадад 11 дэх удаагаа оролцох гэж буй аж.

1963 онд хуучнаар Югослав (Одоогийн Хорват) улсын Сплит хотод 2 дахь удаагаа болсон олимпиадад манай улсаас Н.Намжил ахлагчтай WFM Ж.Хулганаа, WIM С.Хандсүрэн нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шатарчдын баг анх удаа оролцжээ. Тэд 15 багаас 11-р байрт шалгарч байв.

Эмэгтэй шатарчдын Дэлхийн олимпиад нийт 30 удаа болж, Монгол Улс 20-д нь шигшээ багаа илгээж байжээ.

Уг олимпиадад хамгийн олон удаа оролцсон шатарчид:

  • IM Б.Мөнгөнтуул 10 удаа
  • WIM Б.Анхчимэг 7 удаа
  • WIM Ц.Батцэцэг, IM Т.Батчимэг, WIM Д.Янжиндулам нар 5 удаа
  • WIM Т.Батцэцэг, WGM А.Энхтуул нар 4 удаа
  • WFM Ж.Хулганаа, WNM Б.Ундрахбуян, WFM Д.Мажигсүрэн , WIM С.Отгонжаргал, WIM У.Лхамсүрэн, IM Д.Номин-Эрдэнэ, WGM Т.Мөнхзул нар 3 удаа
  • WIM С.Хандсүрэн, WFM Ш.Батцэнгэл, WFM Н.Тунгалаг, WIM Б.Баярмаа, WGM Б.Мөнгөнзул нар 2 удаа
0/1000