horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төр, хувийн хамтарсан ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

post-img

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт улсын сургуулийн хүрэлцээ бага, 1 ангид хэт олон сурагч сурдаг. Тэгвэл сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хүрээнд Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах “Эрдэм нова” сургууль Монгол Улсын анхны төр, хувийн хамтарсан ахлах сургууль болж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хан-Уул дүүргийн 5 сургуулийн нийт 500 гаруй ахлах ангийн сурагчид уг сургуульд зорилгоо тодорхойлсон эсээ илгээж, математик, байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн сурч байна.

Төрөлжсөн ахлах сургууль нь харьяалал үл харгалзан, сурагчдын мэргэшихийг хүсэж буй чиглэлээр нь академик мэдлэг, ур чадварыг эртнээс эзэмшүүлэх боломж бүрдүүлж байна. Ерөнхий боловсролын ердийн сургуульд нийт 16 хичээлийг заавал судлах ёстой байдаг бол төрөлжсөн ахлах сургуульд хүүхэд өөрийн сонгосон хичээлийн агуулгыг 50 хүртэлх хувиар гүнзгийрүүлэн судална.

Их сургуулийн эхний түвшинд үздэг зарим хичээлийг ахлах ангид нь судалж, их сургуульд элсэн суралцах үедээ шаардлагатай академик суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх боломжтой юм. Сурагч бүр дээр 7 хоногийн сургалтын төлөвлөгөө гаргаж, тухайн хүүхэд мэргэжлийнхээ дагуу анхан шатны оюутны программаар хичээлээ үзэх боломжууд бий болж байна.

0/1000