horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хөдөө, орон нутагт осолд орсон иргэдийг нисдэг тэргээр авчирч тусламж үзүүллээ

post-img

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн нисдэг тэрэгний талбайд 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нийт 3 удаагийн тусгай нислэг буулаа.

Завхан, Сэлэнгэ, Өмнөговь аймагт осол гэмтэлд өртөж нисдэг тэргээр зөөвөрлөн ирсэн 3 иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүллээ.

Иргэд та бүхэн орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, суудлын тоогоор хүнээ тээвэрлэж, хамгаалалтын бүсээ зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

0/1000