Монгол Улсын иргэн та Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэн, аюулгүй, амар тайван орчинд амьдарч чадаж байна уу? Монгол хүний амьдралын чанар юунаас хамаарч байна вэ? Үүнийг тогтоохоор Үндэсний статистикийн хороо “Иргэдийн аюулгүй байдлын судалгаа” хийж эхэллээ. Уг судалгаанд улсын хэмжээнд 4620 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, хамруулах юм байна. Сонгосон айлуудаас 9 дүгээр сарын 2-ноос 11 дүгээр сарын 2-ны өдрийг дуустал судалгаа авах нь ээ.
Судалгааны зорилго:
- Хүн амын амьдрах орчин, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлох
- Иргэдийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг судлах
- Нуугдмал гэмт хэргийн талаарх суурь мэдээллийг бий болгох
Энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл ҮСХ-ны 7015-1212, 51-262325 дугаарын утсаар хандаарай.

