horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ц.Раднаа ДАШТ-ээс зургаа дахь алтан медалиа хүртлээ

post-img

Гавьяат тамирчин, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа БНСУ-ын Дэгү хотод болж буй ДАШТ-ээс зургаа дахь алтан медалиа хүртлээ. Энэ тэмцээний М85+ насны 4 тамирчин, М90+ насны 3 тамирчин нэг зам дээр мөр зэрэгцэн уралдав. Энэ талаар Ц.Раднаа “400 метрийн финалд гүйж ирээд, шууд үргэлжлүүлэн, 1500 метрийн уралдаанд орсон болохоор маш их ядарсан ч зорьсондоо хүрч, 21 дэх Дэлхийн аваргын алтан медалиа эх орондоо авч чадлаа” хэмээн сошиал хуудсандаа бичжээ. Тэрбээр “М85+ насны залуучуудтайгаа мөр зэрэгцэн өрсөлдөж, өөрийгөө сорьсон энэ мөч үнэхээр мартагдахааргүй дурсамж боллоо” гэв.

0/1000