horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хахууль авсан гаалийн албаны даргад 1 жил хорих ял оноолоо

post-img

Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа Н.Т гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлэгт хяналт шалгалтыг түргэн шуурхай хийлгүүлэх, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгөх буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлэгч Д.С-аас 52,5 сая төгрөг, Т.Э-аас 36 сая, нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүний хэргийг АТГ шалгаж дуусаад, сарын өмнө прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн Прокурорын газар уг хэргийг өнгөрсөн 7 хоногт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Шүүх уг хэргийг хэлэлцээд, Б.Б-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэж олсон 58.9 сая төгрөг улсын орлого болсныг дурдаж, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оноолоо.

Д.С өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 2,366 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараар түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 18 удаагийн үйлдлээр нийт 52,5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт унасан.

Т.Э өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 1,274 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараар түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль өгсөн  хэрэгт холбогдоод байна.
Тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд өнгөрсөн 7 хоногт шилжүүлжээ. тус шүүх уг хэргийг хэлэлцээд, Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2-3 жилийн хугацаагаар хасаж, 2.7-8 сая төгрөгөөр торголоо.

0/1000