horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Үнэт эдлэлийн хулгайч нарт 3-4 жил хорих ял оноолоо 

post-img

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлалтай худалдааны төвд Т.Ж, Н.Ү нар 2025 оны 4 дүгээр сард хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэлийн дэлгүүрээс нь 112 нэр төрлийн нийт 221.4 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлжээ. Т.Ж нь 2026 оны 1 дүгээр сард Н.М-тэй хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших худалдааны төвд нууцаар орж, үнэт эдлэлийн дэлгүүрээс нь 194 нэр төрлийн нийт 273.4 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлжээ.

Т.Ж ийн бусдад нийт 494.9 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Түүний уг хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 (Орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан) хэргээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх уг хэргийг хэлэлцээд, Т.Ж, Н.М нарыг бусдын орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3-4 жил хорих ял оноолоо. 

Т.Ж-тэй хамт хулгай хийсэн Н.Ү 2024 оны 6, 7 дугаар сард сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинол агуулдаг, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 110.6 грамм ургамал олж аван, хадгалж байгаад баригджээ. Тэр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс уг бодисоо олж аван, 2025 оны 4 дүгээр сарын 25 хүртэлх хадгалсан аж. Уг бодисыг бусдад худалдах зорилго агуулаагүй гэнэ.

Энэ хэрэгт нь прокурор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнийг мөнгө угаах, сэтгэцэд нөлөөт, хориглосон бодис олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 2 жил, 6 сар хорих ялаар шийтгэлээ.               

0/1000