horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Барилгын автоматжуулалтын техникч мэргэжлээр суралцагсдад дадлага хийх лаборатори байгуулж өглөө

post-img

Монголын цахилгаан, холбоо, автоматжуулалтын инженерүүдийн холбоо Барилгын политехник коллежид барилгын автоматжуулалтын техникч мэргэжлээр сурч буй суралцагсдад дадлага хийх лаборатори байгуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Цахилгаан, холбоо, автоматжуулалтын мэргэжилтэй ажилчин манай улсад дутагдалтай байгаа аж. Ийм мэргэжилтэй ажилчин бэлтгэх, ур чадварыг нь сайжруулахад тус лаборатори хувь нэмрээ оруулахаар болжээ.

Барилгын политехник коллеж өнөө жил барилгын автоматжуулалтын техникч мэргэжилтэн бэлтгэхээр шинэ анги нээлээ. Энэ ангийг “Шнайдер электрик Монголиа” компани тохижуулж өгчээ.

“WorldSkills” 48 дахь удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 22-27-нд БНХАУ-ын Шанхай хотод болно. Уг тэмцээний цахилгаан угсралт төрөлд Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн төгсөгч У.Түвшинбуян Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Тус холбоо түүнийг дэмжин, бэлтгэж буй аж.

0/1000