Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр зуншлагын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.
Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу, Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна.
Өмнөх арав хоногтой харьцуулахад Завхан, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар зуншлагын байдал бага зэрэг мууджээ гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн мэдээллээ.


