horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Н.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учралын есөн шид нь бүрдсэн төсөв

post-img

Ардчилсан нам пүрэв гараг бүрийн 11:00 цагт хийдэг “4/11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус намын өнөөдрийн мэдээллийн сэдэв нь “Монгол Улсын 2027 оны төсөв” байв.

АН-ын нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж:

-Өнгөрсөн 1 дэх өдөр Ерөнхий сайдын 9 шийдвэр гарлаа. Бид бүхэн үүнийг “Ерөнхий сайд Н.Учралын есөн шид нь бүрдсэн төсөв” гэж харж байгаа. Энэ бол 2027 оны сонгуульд бэлдсэн, сонгуулийн төсөв. 10 их наядаар төсвийн зардлаа тэлээд оруулаад ирлээ.

2026 оны 8 сард төсөв нь 2-3 их наядаар тасарсан, 33 их наядынх нь орлого хаанаас орж ирэх нь мэдэгдэхгүй байгаа энэ улс ирэх жил 42 их наядтай, 33% өсөлттэй төсөв оруулж ирсэн. Сонгуулийн жилд 7, 2, 10 их наядаар нэмдэг. Энэ төсөв цэвэр иргэдийн халаасыг тэмтэрнэ. АН ганцхан шаардлага тавьсан. “Үнийн өсөлтөд нэрвэгдсэн ард иргэдээ хамгаалах төсөв оруулж ирээч ээ” л гэсэн. Гэтэл улам хүнд байдалд оруулах гэж байна.

2015 онд мах 7300 төгрөг байсан. Өнөөдөр 33 мянган төгрөгөөр авч байна. Махаа авч чадахгүй байна. Зах руу гараад үзэх хэрэгтэй.

Баялгийн сангийн тухай хуулиа ноцтой зөрчих гэж байна. “Оюутолгой” компаниас орж ирээгүй байгаа 3 их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Энэ мөнгийг ямар нэгэн дарга урдуур нь орж, төсөвт оруулж ирээд, түүгээрээ станц, дэд бүтцийн төсөл барих ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн тухайд тусгай заалт нь өөрөө тодорхой байгаа. Энэ мөнгө иргэн бүрийн нэрийн дансанд орох ёстой.

Станц барьж болно. Дэд бүтэц барьж болно. Гэхдээ Баялгийн сангийн мөнгөөр болохгүй. Энэ бол Баялгийн санг балгийн сан болгож байгаа үйлдэл. МАН “Ард түмэндээ ирлээ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр МАН ард түмнээсээ хулгайлах гэж байна. Үүнийг бид анхаарах хэрэгтэй байна.

0/1000