Биднийг нэг хувь хүн зөв буруу эсэх дээр алалцаж байх хооронд 2027 оны нийтийн төсвөө 10 их наядаар нэмж оруулж ирэв. Төртэй ойр байх хүмүүстээ үнэгүй эм, хямдхан зээл, бараг урьдчилгаагүй байр өгнө гэнэ. Ингэж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд бодож сэтгэдэг хүмүүсээ сошиал орчинд дүүжилж, чимээгүй айдаст автсан иргэд болон төрөөс хараат массаараа энэ системээ үргэлжлүүлнэ. Монголд хууль нь байхгүй учраас ийм байгаа биш. Харин хуулийг хувийн үзэмжээр хэрэгжүүлдэг систем байгаа учраас шударга ёс ярих боломжгүй байна.
Үр дагаварт нь төр улам хүчирхэг болно. Монгол Улсын иргэд улам ядуурна, залуус нь улсаасаа дайжна. Ингэж дарангуйлал тогтдог.


