horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Богдхан ууланд түймэр гарлаа

post-img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богдхан уулын Багатэнгэрийн амнаас баруун урагш өнөөдөр ойн түймэр гарлаа. Энэ тухай дуудлага өнөөдөр (2026.09.03) нийслэлийн Онцгой байдлын газарт 11:49 цагт ирсэн байна.

Уг дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй гал сөнөөгчийг тийш нь дайчлан, түймэр унтрааж байгаа аж. Тэднийг уг газарт очиход 20х30 метр хэмжээтэй талбай шатаж байжээ.

0/1000