horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сурагчдад шатраар дамжуулан боловсрол олгох “Их нүүдэл” хөтөлбөрийг танилцуулав

post-img

“Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд Монголын шатрын холбоо, Боловсролын яам ерөнхий боловсролын сурагчдад шатраар дамжуулан боловсрол олгох “Их нүүдэл” хөтөлбөр боловсруулжээ. Уг хөтөлбөрийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Үүнд нийслэл дэх төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, сурагч, шатарчдыг төлөөлсөн 700 хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад шатрыг боловсролд нэвтрүүлэх үндэсний зорилго, ач холбогдол, Дэлхий нийтийн чиг хандлага, шатар ба ирээдүйн боловсрол, сургуулийн шатрын боловсролын үр нөлөө, олон улсын туршлагын талаар илтгэл, мэдээлэл хүргэлээ. Орон нутагт “Шатрыг боловсролд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүсэх эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга зам, шатар болон оюуны хөгжлийн уялдааны талаар хэлэлцэж, “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн агуулга, хэрэгжүүлэх чиглэлийг танилцуулав.

Шатар хүүхдийг аливаа шийдвэрийнхээ үр дагаврыг тооцох, тэвчээртэй хандах, асуудлыг олон талаас нь харж тунгаан бодох, гаргасан шийдвэрээ дүгнэхэд сургадаг оюуны хөгжлийн нэгэн чухал хэрэглүүр юм. Тиймээс шатрыг сургалтад нэвтрүүлэх нь хүүхдийн оюуны болон хувь хүний хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

“Их нүүдэл” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад шатар гардуулав. Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт шатар гардуулж, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад шатар хүргэхээр болов. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын шатрын тэмцээний төгсгөлийн өргийг үзүүлэх тоглолт болж, шагнал гардуулав.

0/1000