horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

500 мянган хүнд хүрэлцэх вакцин оруулж иржээ

post-img

Эрүүл мэндийн яам өнөө жил улирлын томуугийн дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж, өнөөдрөөс зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулж эхэллээ. Жил бүр томуугийн ямар хүрээний аль хэвшинжийн вирүс дэгдэхийг ДЭМБ судалж, тухайн жилд үйлдвэрлэх вакцины найрлагыг тодорхойлдог. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНСУ-ын “Грийн кросс” үйлдвэрт үйлдвэрлэсэн 3 болон 4 цэнт вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан ЭМЯ худалдан авчээ.

Манай улсад жил бүрийн 10 дугаар сараас ханиад, томуу гарч эхлээд, 12-2 дугаар сард дэгдэлт хэлбэрт шилжиж, оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж байна.

Өнгөрсөн жил ЭМЯ 300 мянган хүнд тарих вакцин авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувьд хийжээ. Өнөө жил 500 мянган хүнд хүрэлцэх вакцин оруулж иржээ.

Томуугийн вакцин үнэгүй хийлгэх хүмүүс

  • 6 сартайгаас 6 насны хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэй
  • 65 болон түүнээс дээш настай ахмад
  • Архаг, хууч өвчтэй хүн

1-5 настай хүүхдийг вакцинд хамруулснаар томуу тусаж, эмнэлэгт хандах эрсдэл 75.2 хувиар буурдгийг судалгаагаар тогтоожээ. Улсын хэмжээнд 600 гаруй эмнэлэгт 1300 гаруй эмч, сувилагч өнөө жил зорилтот бүлгийнхэнд вакцин хийнэ.

0/1000