Киргизстан улсын Чолпон-Ата хотод 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам болж буй. Спортын 43 төрлөөр зохион байгуулж буй энэ наадмын мас-рестлингийн төрөлд Монгол Улсын баг тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

- Эмэгтэйчүүдийн -75 кг: ОУХМ Д.Баасансүрэн-Мөнгөн медаль
- Эмэгтэйчүүдийн +75 кг: ОУХМ Б.Эрдэнэтуяа-Мөнгөн медаль
- Эмэгтэйчүүдийн -55 кг: Спортын дэд мастер М.Анударь-Хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн -70 кг: ОУХМ Ц.Пүрэвсүрэн-Хүрэл медаль



