horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Алыш бөхийн фрийстайл төрөлд Н.Амгаланбаатар хүрэл медаль хүртлээ

post-img

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын алыш бөхийн фрийстайл төрөлд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Н.Амгаланбаатар хүрэл медаль хүртлээ. Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулж буй уг наадмын алыш буюу бүстэй бөхийн төрөлд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, аймгийн арслан М.Баасанжав хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангалаа. М.Баасанжав мөн хапсагай бөхийн төрөлд оролцох юм.

0/1000