horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гадаад, дотоодын 2 иргэн хамтарч, 2 тэрбум төгрөг залилжээ

post-img

Гадаад улсын иргэн Ф, Монгол Улсын иргэн Х нар үгсэн тохирч, 6 хүн залилсныг Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс илрүүллээ. Манай улсын иргэн Х, гадаадын иргэн Ф нар гэр бүл аж. Тэд дээрх монголчуудаас нийт 2 тэрбум орчим төгрөг залила авсан байжээ.

Хамгийн сүүлчийн хохирогч нь Монгол Улсын иргэн Н. Тэр 2022 оны 3 дугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт байрлах барилгаас 218 ам метр талбайтай үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар холбогдох компаниудтай гэрээ байгуулж, 962 сая 324 мянган төгрөг шилжүүлээд, алджээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, 8 дугаар сарын 27-нд яллагдагчаар татан, хэргийг нь прокурорт шилжүүлсэн байна.

0/1000