Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг 7-нд хуралдуулахаар зарлалаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг 7-нд хуралдуулахаар зарлалаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.09.03) “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргав. Тэрээр их хурлын ээлжит бус чуулганыг 9 дүгээр сарын 7-14-ний өдрүүдэд хуралдуулахаар зарлалаа. Нэгдсэн хуралдаан 9 дүгээр сарын 7-ны даваа гарагийн 10:00 цагт эхэлнэ.

Уг чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

0/1000