Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан.
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчил 2026 оны эхний 8 сарын байдлаар нийт 188 бүртгэгджээ. Үүнээс 93 буюу 49.5 хувь нь Нийслэлд, 95 буюу 50.5 хувь орон нутагт бүртгэгдсэн байна.

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл, эрх бүхий албан тушаалтнаас 182 хэргийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд хүргүүлж, 6 хэргийг шалгаж байна.
Шүүхээс нийт 157 хүнд шийтгэл оногдуулсны 75 хүнд торгох, 82 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн холбогдогч нарыг хүйсийн байдлаар авч үзвэл, 154 нь эрэгтэй, 4 эмэгтэй, насны хувьд 18-25 насны 3, 26-35 насны 48, 36-45 насны 87, 46-55 насны 19 хүн байна.

