Монголын үндэсний бөхийн холбоо өнөөдөр мэдээлэл хийж байна.
Бадарчийн барилдах эрхийг хэзээ сэргээх вэ?
Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:
-МҮБХ 2023 оноос хойш ямар нэг бөхийн эрхийг хассан, сэргээсэн асуудал байхгүй. 2 бөх захиргааны хэргийн шүүхээр эрх нь сэргэж барилдсан. 4 бөх допингийн эсрэг байгууллагын шийдвэрээр барилдах эрх нь сэргэсэн. Олон улсын болон дотоодын дүрмээр хариуцлага ноогдуулсан бөх хамтын ажиллагаа явуулах, бусдыг хориотой эм хэрэглүүлэхгүй байх бүх юм нээлттэй байгаа.
Бадарч гэдэг бөхийг Архангайн бөхчүүд, “Бөхбилэгт” дэвжээ хаясан юм байхгүй. Ярьсан яриа, ажил зөрүүтэй байх нь нөгөө бөхөд маш хүнд байгаа. Ямар үндэслэлээр эрх нь сэргэх вэ гэдэг нь тогтоогдоогүй байгаа. Спортын арбитр гэдэг байгууллага Завхан аймгийн Отгон сумын харьяат харцага Бэгзсүрэнгийн асуудлыг, аймгийн арслан Өсөхбаяр 1 жил барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгаад одоо барилдаж байна. 2020 онд Э.Оюунболд захиргааны хэргийн шүүхээр барилдах эрхээ сэргээлгэж, 2021 онд барилдсан.
-МҮБХ-нд хандахаар МОНАДА-д ханд гэсэн. МОНАДА нь “Өөрөө мэд” гэсэн гээд Бадарч явж байна шүү дээ?
-Шадар сайд бол наадмын өмнө маш тодорхой хариулт өгсөн. “Хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байна” гэсэн. МОНОДА гэдэг байгууллага “Өөрөө мэд” гэснийг Бадарч ойлгохгүй байна. Тэр байгууллагын хэлсэн үгийг “Шууд барилд гэсэн” гэж буруу ойлгож байна. Одоогийн байдлаар Увс аймгийн бөх, Дорнод аймгийн бөх 6 жилээр барилдах эрхээ хасуулсан байж байна.
-МҮБХ-ны тэргүүний хувьд Бадарчид та юу гэж зөвлөмөөр байна?
-Үүнд улс төр ороогүй. Төрийн байгууллага, Үндэсний бөхийн холбооны хооронд төвөгтэй асуудал үүсгэж байна. Бадарч өөр сэтгүүлч эмэгтэйгээс зөвлөгөө аваад яваад байна. Монгол Улсын төрийн тэргүүн хүртэл намайг дуудаад “Бадарчийн асуудлыг шийдвэрлэх боломж байна уу?” гэж асуусан. “Анхаарал тавиарай” гэж хэлсэн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй дүрмээр Бадарч допингийн эсрэг байгууллагатайгаа допингийн эсрэг ажиллагаа явуулж болно. Ямар эрх зүйн үүднээс эрх нь сэргэх юм бэ гэдэг нь Бадарчийн хувьд тодорхой биш байна.
-Зарим нэг сэтгүүлч гээд байгаа сэтгүүлчийн нэрийг хэлчхэж болдоггүй юм уу?
-“8, 9 аймгийн жилийн төсөвтэй дүйх төсөв наадам дээр эргэлдэж байна” гэж өөрийнх нь амаар хэлүүлсэн Шинээ гэж сэтгүүлч байдаг. Ийм хүмүүсийн үгэнд дүү маань ороод, “Архангай аймгийн бөхчүүд, Архангайн гишүүд намайг дэмждэггүй” гээд явж байна. Алтаншагай гэдэг гишүүнийг сошиалаар янз бүрээр доромжилсон ч Бадарчид тэр гишүүн үргэлж санаа тавьдаг. Өсөхбаяр аварга бас байдаг.

