АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд өмнө нь нийлүүлсэн цэргийн тусламж, сум хэрэгслийн зардлыг Европын орнуудаар нөхөн төлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр АНУ Украин болон НАТО-д “хэдэн зуун тэрбум ам.долларын” тусламжийг үнэ төлбөргүй өгсөн бөгөөд энэ зардлыг Европ хариуцах ёстой байсан гэж үзэж байгаагаа сошиал сүлжээнд бичжээ.
Трампын мэдэгдэл нь Украины дайны санхүүжилтийн ачааг Европын холбоотнуудад илүү ихээр шилжүүлэх Вашингтоны байр суурийг харуулж байна. Мөн Ойрхи Дорнодын дайны улмаас АНУ-ын зэвсгийн нөөцөд дарамт нэмэгдэж байгаа тул холбоотнуудад зэвсэг худалдахыг түр хязгаарлаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлсний дараа сэргээхээ мэдэгдсэн байна.


